"Анжигаа Банжигийг бөөснөөс салгаад өгөөч..." цааш унших »
"Анжигаа Банжигийг бөөснөөс салгаад өгөөч..." цааш унших »
Хаалттай байсан хил нээгдэж, эх орноосоо хол олон мянган монголчууд ажиллаж амьдарч, харь нутагт дасч идээших гэж зовж байгаа. Тэдний тухай нэг зүйл бичих үүрэг хүлээгээд байгаа юм. Тиймээс Банжигчдаасаа тусламж хүсч, харь газарт эх орон элгэн нутаг, эхнэр хүүхдээсээ хол байгаа нутаг нэгтнүүдийнхээ үгийг сонсохыг эрмэлзэж байна. Ялангуяа Солонгост хар бор ажил хийж, хэдэн төгрөг олж, ар гэрээ тэжээж байгаа залуучууд, хань ижил, хайр сэтгэлээ орхиод ядартлаа ажиллаж байгаа залуучуудтай холбоо барихыг хүсэж байна. Солонгост ажиллаж байгаа нутаг нэгтнүүдийн маань үг удахгүй зохиол болж, олны хүртээл болох учиртай юм. Тиймээс та бүхэнтэй чин сэтгэлээсээ ярилцаж, санаа оноог тань сонсох хүсэлтэй байна.Бие биенээсээ хол хөндий амьдарч байгаа хүмүүсийн хооронд сэтгэл зүйн том асуудал, зөрчил гардаг. энэ бүхэн юутай холбоотой бэ?
Надад зурвас илгээрэй. Мөн зурвас илгээж миний id хаягийг авч болно. Сэтгэгдэлээ ч гэсэн үлдээгээрэй. Бичих зүйл маань хий хоосон хөөс бус харин амьдралд ойр байгаасай гэж хүсч байгаа учраас үүнийг бичиж байгааг минь ойлгох буйзаа.
Манайх бүл нэмсээн. Манай хархүү нэг айлд очоод бэр гуйж байгаа аятай уртаас урт хадаг сүү барьж байгаад нэг охин аваад ирсэн. Эрх танхи гэж тэр охины хоол тэжээлийг тааруулах гэж үнэн ядарч байна. Би охиноо пампарснаас салгах гэж гурван жил оролдсон хүн. Гэтэл энэ охин ядаж байхад аймаар их шээнэ. Хаа сайгүй шээчихнэ. Хулгайгаар энд тэнд баачихна. Хоол ундыг нь тааруулах гэж үнэн зовж байна. Нэг сартай нохойн гөлөг яаж маллаж яаж сургаж авах бэ? Надад туслаач.....................
Саяхан Банжигт хүйтэн салхи үлээж байсан бол өнөөдөр энд хаврын урь хэдийнээ орж, банжигчид маань эвтэй найртай байгаад тун их баяртай байна. Банжигчдыг нэгтгэж, байнга сагсалдааныг зохион байгуулж байгаа залуучууддаа хамгийн түрүүнд талархал илэрхийлье. Өнөөдрийн сагсалдаан, 2011 ОНЫ БАНЖИГ ГИШҮҮДИЙН 3 vs 3 САГСНЫ ХАЛЗ ТУЛААНд очихоор миний бие сэтгэл догдлон сууж байна.
Тоглож гавихгүй, баг хожигдуулах магадлал өндөр байгаа учраас сагсны тэмцээн дээр ноотоо чирж, очиж, сагсалдаанд ирж чадаагүй, алс хол амьдарч байгаа банжигчиддаа зориулан шууд сурвалжлага оруулна. Та нарт сонирхолтой байж магадгүй. Бас эхний гурван байранд орсон 9 сагсчинд өөрийнхөө Хөх эгшиг номыг бэлэг болгож өгөхөөр шийдлээ. Өчүүхэн муу Нүүдэл нь “Хөдөлгөөн эрүүл мэнд” аян, Банжиг сагсалдааныг өөрийнхөө хэрээр дэмжиж, Номад, Лоовер, Гатан тэргүүтэй сагсалдааныг зохион байгуулагч нарт талархаж байгаа юм.
Үүнээс гадна сагсчидад мэндчилгээ ирүүлэх хүн байвал зурвасдана биз.
Тэмцээндээ идэвхитэй оролцоорой.
Өнөөдөр гэнэтхэн муу мэдээ сонслоо. Миний блог дээр ийм нэг нөхөр ийм муухай сээгий үлдээсэн байх юм.
Rockford, IL (зочин) | 2011-03-14 22:49:19
Олон сар хүлээлгэсэн Банжиг хүү хаалгаа нээчихэж. Гэхдээ яг л хар бууцан дээр хаягдаж үлдчихсэн юм шиг санагдаж байна. Чамд хичнээн их цаг заваа зориулж, хичнээн их сэтгэл гаргалаа даа. Гэтэл хамаг зүйл алга болчихож. Бүр гомдох ч шиг. Бичлэгээ сэргээж болно гэсэн янз бүрийн зөвлөгөө баахан уншлаа. Гэхдээ над шиг техник сэтгэлгээ муутай, тэвчээр хатуужил багатай хүн чадахгүй бололтой. За яахав тэр муу хэдэн бичлэг ч яахав гэж бодлоо. Хамгийн гол нь хамтдаа уйлж дуулж бужигнаж байсан цахим ертөнцийн найзуудын минь халуун дулаан үг ор сураггүй алга болчихож. Уйтгарласан үедээ харж баясдаг, урам хугарсан үедээ уншиж сэтгэлээ сэргээдэг байсан андуудын минь итгэл нэмж, сэтгэл зөөллөдөг тэр л үгнүүд алга болчихож.
Халуун дулаахан тэр үгийг хаанаас би дахиж олох юм бэ?Хэтэрхий үнэнч байсны минь шийтгэл энэ гэж үү?


Иллиной, Рокфорд, дүү нар нь.